ИРГЭДИЙН ЗҮГЭЭС ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгууллагын үйл ажиллагааг сурталчлах "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг тус ангид хэвтэн эмчлүүлж буй хүмүүжигчдийн гэр бүлийн гишүүд болон Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны иргэдийг хамруулан зохион байгуулсан. Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд талархал ирүүлжээ.
            Уг талархалд "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн бие бүрэлдэхүүн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны оршин суугчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг маш сайн үзүүлж, бид бүгдийг шинжилгээ, оношилгоонд хамруулсанд талархал илэрхийлмээр байна. Алба хаагчид ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, түргэн шуурхай үйлчилгээтэй, эерэг харилцаа, хандлагатай, хүний төлөө гэсэн халуун дулаан сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж байна" хэмээн дурдсан байна.

Add comment

reload, if the code cannot be seen