Гамшгийн үеийн тактик сургуулилт зохион байгууллаа.

            401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран "Гамшгаас хамгаалах тухай хууль", "Галын аюулгүй байдлын тухай хууль" болон бусад хууль тогтоомж, эрх зүйн акт баримт бичгүүдийг хэрэгжүүлэх, болзошгүй гамшгийн нөхцөл, газар хөдлөлтийн улмаас гал түймэр, гэнэтийн ослын үед зохион байгуулах ажилтан, албан хаагчид, гал сөнөөгч, аврагч нарт гарсан гал түймрийг унтраах, аврах үйл ажиллагааг зохион байгуулах, обьектын онцлог байдалтай танилцуулах, гал түймэр унтраах, аюулт үзэгдэл ослын үед хэрэглэгдэх анхан шатны багаж зэвсэгийг зүй зохистой ашиглах, ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, аюулт үзэгдэл гарсан үед тухайн обьектоос томилогдсон сайн дурын бүлгэм, Гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан үйл ажиллагааг хангах, гарсан гал түймрийг хохирол багатай унтраах, урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах, аврах анги очиж үйлчлэх хугацааг тогтоох, алба хаагчдын гал түймэр унтраах үйл ажиллагаа, ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын ажилтан нарт гамшиг ослын үед хэрхэн ажиллах талаар заавар зөвөлгөө өгөх, гамшиг ослын үед аврах үйл ажиллагаанд хамтран ажиллах зорилгоор сургалт дадлага зохион байгууллаа. Сургалт, дадлагад тус ангийн 10 алба хаагч, их эмч 1, сувилагч 1 нийт 12 алба хаагч оролцлоо.

      

            Тус ангийн харуул хамгаалалтын алба хаагчид иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж хэв журмыг сахиулах,  нэгдсэн эмнэлгийн алба хаагчид яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нэрвэгдэгчдийг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хүргэх ажиллагааг хийсэн.

            Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу сургалт дадлага батлагдсан удирдамжийн дагуу явагдаж, алба хаагчид гал түймэр унтраах үйл ажиллагааг зөв зохион байгуулснаар хүний амь бие, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг авран хамгаалж, гарсан гал түймрийг богино хугацаанд хохирол багатай бүрэн унтраах талаар тодорхой мэдлэгтэй боллоо.

 

 

Add comment

reload, if the code cannot be seen