Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүжигчийн гэр бүлээс Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд талархал ирүүлжээ. Уг талархалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн алба хаагчдыг эерэг харилцаа, хандлагатай, төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайн байсныг дурдаж хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж буйд баярласнаа илэрхийлсэн байна.