Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад бүртгэж байна.

   Харуул хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг урьж байна. 🇲🇳


Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
• Ял шийтгэл эдэлж байгаагүй;
• Ахлагчийн бүрэлдэхүүнд 35 хүртэлх настай байх;
• Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;
• Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;
• Дээд боловсролтой. Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн байж болно.
• Байгууллагын хүний нөөцийн сул орон тооноос хамаарч, харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
• Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны сул орон тоонд эмэгтэй иргэдийг бүртгэнэ.

❗️Бүрдүүлэх материал:❗️

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
2. Хувь хүний намтар /өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
4. Иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа;
5. Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
7. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
8. Төрийн албан хаагчийн анкет /2022 онд батлагдсан маягт “А” хэсгийг үнэн зөв, бүрэн бичсэн байх/;
9. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа;
10. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
11. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх ;
12. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй эсэх лавлагаа;
13. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт;
14. Сурагчийн хувийн хэрэг;

☎️Холбогдох утас: 88693501

Add comment

reload, if the code cannot be seen