Бидний тухай
Бидний зорилт
401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь 2022 оныг "Байгууллагын цахим мэдээллийн орчинг сайжруулах, хоригдлыг нийгэмшүүлэх ажилд технологийн дэвшлийг ашиглах, Нэгдсэн эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, албаны бэлэн байдал, сахилга бат, ажлын хариуцлагыг дээшлүүлэх" жил болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Чиг үүрэг
401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
1) Хоригдлыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбогдсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
2) Хорих ангийн эмнэлгийн салбарыг мэргэжлийн удирдлагаар хангах;
3) Хорих, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээдийг өвчний учир ялаас чөлөөлүүлэх, хорих хугацаа дуусахаас нь өмнө тэнсэн суллах тухай тодорхойлолт, саналыг ял эдлүүлж байгаа хорих ангийн захиргаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст гаргах;
4) Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоход шаардлагатай тодорхойлолт, лавлагааг тухайн хоригдлын ял эдэлж байгаа хорих ангийн харьяалагдах аймаг, сум, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисст гаргах;