Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран сургалт зохион байгууллаа.

            Тус ангийн Гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран ажиллаж, алба хаагчдын дунд шат дараатай сургалт зохион байгуулан ажиллаж байна.

            Тус төвийн дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Уранчимэг, сургалтын менежер П.Чимэддулам, сэргээн засах төв эмнэлгийн чанар аюулгүй байдлын менежер Н.Урангоо, дохион хэлмэрч багш П.Оюунцэцэг, Н.Болормаа нарыг урьж алба хаагчдын дунд “Хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хууль эрх зүй”, “Хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт”, “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган хүний зам, талбайг бий болгох нь”, “Тулгуур эрхтэний  бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга, байгууламжийн орон зай, орчныг бий болгох нь”, “Сонсголын бэрхшээл болон хэл ярианы бэрхшээлийн талаар ойлголт”, “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал ба харилцаа хандлага” сэдвүүдээр цогц сургалтыг зохион байгууллаа. Дохион хэлмэрч багш П.Оюунцэцэг, Н.Болормаа нар алба хаагчдад цагаан толгойн үсэг ба өдөр тутамд хэрэглэддэг үгнүүдийг дохионы хэлэнд хэрхэн дүрсэлдэг талаар мэдээлэл өгч, алба хаагчид дохионы хэлээр харилцах дадлага хийлээ. 

 

Add comment

reload, if the code cannot be seen