Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг 2022 онд чадавхжуулах сургалтын дагуу алба хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр чадавхжуулах сургалтын үр дүнг бататган тайлагнах, алба хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сорих, үндэсний бичгийн олон талт хэрэглээний чадвар, багаар ажиллах чадварыг сайжруулах, алба хаагчдын дунд эвсэг найрсаг харилцааг төлөвшүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор "Үндэсний бичиг-бидний бахархал" тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнээр алба хаагчид дараах олон төрөлт арга хэмжээ, тэмцээнийг зохион байгуулж сургалтын хугацаанд эзэмшсэн мэдлэг, үндэсний бичгийн унших, бичих, галиглах, хөрвүүлэх мэдлэг чадвараараа өрсөлдөн авхаалж самбаатай, идэвхтэй оролцлоо. Үүнд: