"ЭЕРЭГ ХАРИЛЦАА-ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ" аян үргэлжилж байна.

   401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагч иргэдийн дунд эерэг харилцаа, хандлагыг түгээх, хүйтний улиралд дархлааг дэмжих зорилгоор хамтран ажиллаж буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн алба хаагчид болон Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй, нэгж, байгууллага, шатахуун түгээх станц, зорчигч тээврийн үйлчилгээний ажилчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд халуун чацарганатай аарц болон витамины багцийг олголоо.

Add comment

reload, if the code cannot be seen