ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ НАРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛ БИДНИЙ БАХАРХАЛ” УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн ахмадын зөвлөл болон Сувилахуйн амьдрал төвтэй хамтран жил бүрийн 05 дугаар сарын 12-нд тохиодог “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг угтан “Сувилагч мэргэжил бидний бахархал” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

      Уулзалтад урилгаар Глобаль удирдагч сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал, “Сувилахуйн амьдрал” төвийн тэргүүн, “Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” Т.Сүрэнхай болон тус ангийн ахмадын зөвлөлийн гишүүд, ахмад ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

      Энэ үеэр Глобаль удирдагч сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал, “Сувилахуйн амьдрал” төвийн тэргүүн, “Монголын улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” Т.Сүрэнхай “Сувилахуйн хөгжил”, бэлтгэл дэд хурандаа Д.Сарангуа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны түүхэн хөгжил” сэдвээр мэдээлэл өгснөөс гадна бэлтгэл хошууч, С.Алтангэрэл, бэлтгэл ахлах дэслэгч А.Хорлоо, бэлтгэл ахлах ахлагч Г.Пүрэвсүрэн нар өөрсдийн ажиллаж байсан түүхэн цаг хугацааныхаа дурсамжийг хуваалцан, залуу үедээ зөвлөмж, сургамжаа хэлж, харилцан ярилцсан юм.

      Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа сувилагч нарт Сувилахуйн амьдрал төвийн “Алтан гарт сувилагч”, “Тэргүүний сувилагч” шагналыг гардуулан өгөв.

Add comment

reload, if the code cannot be seen