АХМАД НАСТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан тус ангийн өндөр настай ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ.

      401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Д.Одсэр, ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хошууч С.Алтангэрэл нар ахмад настнуудын амьдрах орчин, ахуй нөхцөлтэй танилцан, санал хүсэлтийг сонсож, гарын бэлэг гардуулан, бэлтгэл ахлагч Ц.Намжилд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийг гардуулан өглөө. 

Add comment

reload, if the code cannot be seen