Сургалт зохион байгууллаа.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт эмэгтэй алба хаагчдадаа эрүүл мэндийн боловсрол олгох, эмэгтэйчүүдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл олгох зорилгоор “Монгол Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

      Сургалтаар эмэгтэйчүүдийн дунд зонхилох тохиолдох өвчлөл болох умайн хүзүүний хорт хавдар болон хөхний хорт хавдрын талаар мэдээлэл өгч, нөлөөлөгч хүчин зүйл, шинж тэмдэг,  эмчилгээ, эрт илрүүлэг, оношилгоонд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өглөө.

Add comment

reload, if the code cannot be seen