Гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, яаралтай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэхээр “Амилуулах суурь тусламж үзүүлэх” сэдвээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг алба хаагчдадаа сургалт зохион байгууллаа.
Сургалтыг тус эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, ахмад Б.Бэхбаатар, гэмтлийн их эмч, ахлах дэслэгч Б.Буддорж нар зохион байгуулж, 25 алба хаагчийг хамрууллаа.