"Харуул хамгаалалтын алба хаагчдын зөвлөгөөн" зохион байгууллаа.

        Тус анги нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр харуул хамгаалалтын алба хаагчдын дунд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хоригдлын дундаас гарч болзошгүй орголт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор "Харуул хамгаалалтын алба хаагчдын зөвлөгөөн"-ийг ангийн хурлын танхимд зохион байгууллаа.

                

       Зөвлөгөөнөөр харуул хамгаалалт, нийгэм сэтгэл зүйн нэгж, тоо бүртгэлийн нэгжийн "2022 оны 03 дугаар улирлын ажлын тайлан"-г хэлэлцүүлж, тус ангийн Хуяглан хүргэлтийн ажилтан, дэд хурандаа Б.Түвшинтөгс "Хуяглан хүргэх ажиллагаанд анхаарах асуудал" сэдвээр сургалт зохион байгуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.

       Мөн зөвлөгөөнөөр алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаар зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрэм, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, эрх зүйн актуудын хүрээнд эрх зүйн мэдлэг сорих АХА тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд мэдлэг оюунаа сорин бусдыгаа манлайлан Ээлжийн дарга, ахлах дэслэгч Л.Баярмагнай Тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

               

Add comment

reload, if the code cannot be seen