Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн А/215 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2022-2023 онд зохион байгуулах чадавхжуулах сургалтын хөтөлбөр"-ийн дагуу Долоо хоног бүрийн Пүрэв гаригт Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран Үндэсний монгол бичгийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар алба хаагчдад монгол бичгийн цагаан толгой, тийн ялгалын нөхцлүүд, зөв бичих дүрмийн мэдлэг олгох, гадаад үсэг, өвөрмөц бичлэгтэй үг, монгол бичгээс хөрвүүлэх, бичих, галиглах чадварыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа ба сургалтын явцад гадаад үг, өвөрмөц бичлэгтэй үг унших АХА тэмцээн, амьтны нэр, ургамал, хүний нэр таах ТАТАТУНГА зэрэг хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулан ажиллаж байна.