Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/215 дугаар тушаалаар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2022-2023 онд зохион байгуулах чадавхжуулах сургалт"-ын хөтөлбөрийг баталсан. Уг тушаалын дагуу алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг нээн сургалтын хөтөлбөрт тусгагдсан "Хувь хүний хөгжил, ёс зүй, хандлагыг дээшлүүлэх" чиглэлээр Жендэрийн үндэсний хорооны Эрэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Д.Батхишиг "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль", "Жендэрийн талаарх хэвшмэл ойлголт", "Жендерт суурилсан хүчирхийлэл" сэдвээр сургалтыг зохион байгуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.