МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологи, чанарын шаардлагыг хангаж Эрүүл мэндийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/639 дүгээр тушаалаар магадлан итгэмжлэлийн батламжийн хугацааг амжилттай сунгуулан батламжаа гардан авлаа.

      Тус эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөтгөн өвчтөнийг хэвтүүлэн эмчлэхээс гадна өдрийн эмчилгээ, амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

      Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо зохион байгуулах саналыг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэн, эрүүл мэндийн цахим мэдээллийн сан үүсгэх ажлыг эхлүүллээ.

  

Add comment

reload, if the code cannot be seen