“ДӨРВӨН БЭРХ” ШАГАЙН НААДГАЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийг угтан Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол түмний өв соёл, зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, алба хаагчдын дунд эвсэг, найрсаг харилцааг төлөвшүүлэх, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Дөрвөн бэрх” шагайн наадгайн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг шагай шүүрэх, шагай няслах, морь уралдуулах гэсэн гурван төрлөөр зохион байгуулж шилдэгүүдээ шалгарууллаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen