Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав.

      Засгийн газрын 2022 оны 250 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 07 дугаар сарын 22-ны өдөр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан алба хаагчдын урам зоригийг сэргээх, хамт олны дунд эвсэг, найрсаг харилцааг төлөвшүүлэх зорилгоор нийт алба хаагчдын дунд "Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгууллаа. Тэмцээнийг нээж Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа М.Батбаяр баг тамирчдад баяр хүргэж амжилт хүсэв.
Тэмцээнд 6 багийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсноос "ТЭРГҮҮН" байранд Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа М.Батбаяр ахлагчтай 2-р БАГ, ДЭД байранд Ахлах нягтлан бодогч, хошууч Б.Баярмаа ахлагчтай 5-р баг шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
   

Add comment

reload, if the code cannot be seen