Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн "Эрүүл мэндийн ажилтныг халдвараас сэргийлэх заавар"-ын 4.2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн байгууллагын ажилтан нь гепатитын В вирус, улаанбурхан, улаанууд, гахайн хавдар, сахуу, хөхүүл ханиад, татран, томуу зэрэг өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна.” хэмээн заасны дагуу томуугын дархлаажуулалтын 100 хүн тун, гепатит В вирусийн 1 дүгээр тунгаар 80 алба хаагчийг дархлаажуулалтад хамрууллаа.
Алба хаагчид тус дархлаажуулалтад хамрагдснаар амьсгалын замын халдварт өвчин, түүний хүндрэлийг бууруулах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.