ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн алба хаагчдад хүний эрхийн талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.

         Тус сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Харуул хамгаалалтын тэнхимийн ахлах багш, хошууч Э.Өнөболд “Хүний эрхийн ойлголт, мэдрэмж”, “Эрүүдэн шүүх бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц” сэдвээр, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны тэнхимийн ахлах багш, ахмад Г.Балжмаа “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Хоригдолтой харилцах наад захын жишиг дүрэм”  сэдвээр тус тус зохион байгууллаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen