АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЖ, ХУРАНДАА НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан”, “Хүндэт жуух бичиг”-ээр, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар цэргийн ээлжит цол олгож, байгууллагын шагналаар шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Цол, шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хорих ял эдлүүлэх албаны суллагдал хариуцсан мэргэжилтэн, хошууч Г.Энхбат, 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ч.Пүрэвдорж нарын 19 алба хаагч, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хорих ял эдлүүлэх албаны ахлах нягтлан бодогч, хошууч С.Түвшинжаргал, Шийдвэр гүйцэтгэх албаны жижүүр, ахлах ахлагч Ч.Бадамзул нарын 95 алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн унтуулгын сувилагч, ахлах ахлагч Д.Өлзийчимэг нарын 77 алба хаагчийг шагналаа.
“Дэд хурандаа” цолоор Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх, сургалт, судалгааны хэлтсийн дарга, хошууч У.Анхцэцэг, Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Золзаяа нарын 10 хаагч, “Хошууч” цолоор 409 дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөгч, ахмад Б.Чинбат, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, ахмад Э.Пүрэвсүрэн нарын 10 алба хаагч, “Ахмад” цолоор Захиргааны удирдлагын газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн систем, сүлжээний инженер, ахлах дэслэгч А.Эрдэнэ-Очир, 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн биеийн тамирын арга зүйч, ахлах дэслэгч Л.Лхагвадулам нарын 40 алба хаагч, “Ахлах дэслэгч” цолоор 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн ерөнхий жижүүр, дэслэгч Б.Алтангэрэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Хулан нарын 13 алба хаагч, Офицерын бүрэлдэхүүнд оруулж, 35 алба хаагчид “Дэслэгч” цол олголоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан” тэмдгээр 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн холбоочин, ахлах ахлагч Н.Одонтуяа, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогч, хошууч Х.Мөнхжаргал нарын 4 алба хаагч, “Албаны төлөө I” медалиар 409 дүгээр хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч М.Жадамба, Банкны төлбөр барагдуулах газрын эрэн сурвалжлах ажилтан, хошууч С.Батбаяр нарын 28 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Н.Цэнд-Очир, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, ахмад Т.Лхагважав нарын 30 алба хаагч, “Албаны төлөө II” медалиар 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Т.Сайханжаргал, Баривчлах төвийн хуяглан хүргэлтийн ахлах ажилтан, дэслэгч Г.Батхуяг нарын 32 алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, ахмад Б.Бэхбаатар, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Л.Нараа нарын 40 алба хаагч, “Албаны төлөө III” медалиар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ээлжийн дарга, дэслэгч Ш.Манарбек, Баривчлах байрны сувилагч, ахлагч С.Бямбасүрэн нарын 52 алба хаагч, “Баярын бичиг”-ээр 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн ээлжийн дарга, дэслэгч А.Эрдэнэбаяр, Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Хашбат нарын 48 алба хаагч хаагч тус тус шагнагдлаа.
Мөн тус өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төрөн гарсан хурандаа цолтнуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүллээ.

Add comment

reload, if the code cannot be seen