АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.
Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулав.
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга бөгөөд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хууль зүйн доктор (Ph.D), хурандаа Б.Батболд, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн жолооч, ахлах ахлагч Ц.Нармандах, “Цэргийн гавьяаны одон”-гоор Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтсийн дарга, хурандаа Г.Бахдал, 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахмад ажилтан, бэлтгэл ахмад С.Гангантөгс, “Цэргийн хүндэт медаль”-иар Хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрын Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын хэлтсийн Аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, хошууч П.Алтанхуяг, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Цахим хяналт, удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, ахлах дэслэгч Д.Өлзийбаатар, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн жолооч, ахлах ахлагч Б.Ганзориг, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Уянга, 441 дүгээр нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Сүхбаатар, Баривчлах төвийн харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахмад Р.Түвдэндорж, Төр хур амралт нөхөн сэргээх сувилалын ахлах ажилтан, ахмад Г.Ганбаатар нарын 50 алба хаагч, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын жолооч М.Гэрэл-Өлзий нарыг тус тус шагналаа.

Add comment

reload, if the code cannot be seen