“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмнэлэг, хорих анги, байгууллага, салбар нэгжийн зарим сувилагчдыг Эрүүл мэндийн яамны болон байгууллагын шагналаар шагнаж, урамшууллаа.
Эрүүл мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” шагналаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сувилагч, ахлагч Б.Отгончимэг, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сувилагч, ахлах ахлагч Б.Ихбаярмаа, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Сувилахуйн арга зүйч, ахлах дэслэгч С. Отгонжаргал, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын сувилагч, ахлагч Б.Отгон-Адъяа;
Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сувилагч, дэд ахлагч М.Мөнхзул, 417 дугаар нээлттэй хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Б.Хишигжаргал, ахлагч Н.Нарангэрэл, 421 дүгээр нээлттэй хорих ангийн сувилагч, дэд ахлагч Э.Галбаяр, Баривчлах төвийн сувилагч, дэд ахлагч Д.Пагма, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн сувилагч, ахлах ахлагч Ц.Хандмаа, ахлагч М.Үржинханд, А.Оюунтунгалаг, Б.Эрдэнэжаргал;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан” тэмдгээр 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Ч.Туяа, “Албаны төлөө I” медалиар Баривчлах төвийн сувилагч, ахлах ахлагч Г.Ганцэцэг, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн сувилагч, ахлах ахлагч И.Сэржмаа, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 419 дүгээр нээлттэй хорих ангийн сувилагч, ахлах ахлагч З.Мөнхзаяа, “Хүндэт тэмдэг”-ээр 409 дүгээр хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Э.Лхагвасүрэн нар шагнагдлаа.
Мөн нэр бүхий 5 алба хаагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар сарын үндсэн цалингийн 30 хувиар урамшууллаа.