ЭМЭГТЭЙ АХЛАГЧ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА 🇲🇳🇲🇳🇲🇳

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдсан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас оролцсон 65 эмэгтэй ахлагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр үндэсний аюулгүй байдлыг батлан хамгаалах, хууль сахиулах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй зарим эмэгтэй ахлагчид шагнал гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Г.Гангантөгс, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн тогооч, ахлах ахлагч Б.Ууганбаяр, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дүрс бичлэгийн хяналтын ажилтан, ахлах ахлагч М.Хулан;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Н.Анхцэцэг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Баярмаа, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Алтантуяа, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн холбоочин, ахлах ахлагч М.Ууганчимэг, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нярав, ахлах ахлагч Д.Мөнхсаруул;
“Хүндэт жуух бичиг”-ээр 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн угаагч, ахлах ахлагч О.Ариунзаяа, 421 дүгээр нээлттэй хорих ангийн архив, бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч М.Буянхишиг, мөн тус ангийн сувилагч, ахлагч Д.Буянхишиг;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар “Хүндэт тэмдэг”-ээр 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сувилагч, ахлах ахлагч Г.Мөнхцэцэг;
“Албаны төлөө III” медалиар 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн ээлжийн сувилагч, ахлах ахлагч Б.Энхмаа, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч М.Халиунаа, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүний тоо бүртгэлийн туслах, ахлагч П.Тэгшжаргал, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн нярав, ахлагч Д.Нандинтуяа нар тус тус шагнагдлаа.
Мөн өдөр Эмэгтэй ахлагч нарт зориулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дэргэдэх соёл урлагийн газруудын нэгдсэн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа. Энэ үеэр “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны 10 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.

Add comment

reload, if the code cannot be seen