ХООЛ ХҮНСНИЙ ХАНГАЛТ, ИЛЧЛЭГ, ЧАНАР, НОРМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүнсний хөтөлбөр”-ийг боловсруулах, алба хаагч, хоригдол, хоригдогч нарыг эрүүл, аюулгүй, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүнээр хангах, хоолны илчлэг, стандарт нормыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.
✅Энэ хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчдад олгож байгаа хоол хүнсний хангалт, илчлэг, чанар, хоол боловсруулах технологийн чиглэлээр туршлага судлах уулзалтыг өнөөдөр (2023.08.08) зохион байгууллаа.
✅Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Хосбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох албаны мэргэжилтнүүд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
 

Add comment

reload, if the code cannot be seen