Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас үерт өртсөн иргэд, үерийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад нэн шаардлагатай цэвэр ус, бээлий зэрэг хамгаалалтын хэрэгсэл, хүнсний тусламж олголоо.
Тусламжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Б.Батбаяр Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабт хүлээлгэн өгсөн юм.
Улаанбаатар хотод 2023 оны 8 дугаар сарын 05-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үер бууж, 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин өртөөд байна.