2023 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 01 дүгээр улирлын тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.

         Энэ үеэр тус ангийн дарга, хурандаа Д.Одсэр 2023 оны 01 дүгээр улиралд хийж, гүйцэтгэсэн ажлын тайлан, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа М.Батбаяр ангийн Сахилга, ёс зүйн салбар хорооны тайлан, Эмчилгээ эрхэлсэн орлогч эмч, хошууч Ц.Нямсүрэндэжид Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 01 дүгээр улирлын эмнэлгийн тусламж, үйлчилгээний тайланг тус тус танилцууллаа.

         Мөн цэрэгжилт, жагсаалч байдлыг сайжруулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог эрчимжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд үйлчилгээний стандартыг баримтлан ажиллах талаар харилцан санал солилцож, оновчтой санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэв.

 

Add comment

reload, if the code cannot be seen