ФОТО СУРВАЛЖИЛГА: Монгол Улсад Орчин цагийн үлээвэр хөгжим үүсэж хөгжсөний 110 жилийн ой, Ахлагчийн жилийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “Төрийн цэргийн марш” нэгдсэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын Уран сайхны удирдаач, ахмад Д.Мягмардоржийн санаачилсан энэхүү тоглолтод төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, чуулгууд оролцсон юм.