ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт судалгааны 403 дугаар анги-Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 19 төгсөгч, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт үйдвэрлэлийн төвийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтыг амжилттай суралцаж, төгссөн 56 сонсогчийг харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар, нэгжийн сул орон тоонд томилж, тангараг өргүүллээ.
Тус ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг нар оролцлоо.
Энэ үеэр Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд шинээр томилогдсон алба хаагчдад хандаж, Та бүхэн энэ өдрөөс эхлэн цэргийн жинхэнэ алба хаагч болж, хууль дээдлэх, хүний эрхийг хамгаалах, төрийн албаны сахилга, ёс зүйг эрхэмлэн дээдлэх нэр хүндтэй томоохон үүргийг хүлээж байна гэдгийг онцлоод өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цэргийн алба хаагчийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, дээдлэн явахыг хүсэн ерөөлөө.

Add comment

reload, if the code cannot be seen