АРВАН АЛБА ХААГЧИД ИЖ БҮРЭН ТАВИЛГАТАЙ ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил”-ийн хүрээнд алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, цалин хангамжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд өнөөдөр (2024.06.14) 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Э.Ууганбаяр, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Лхагвасүрэн, ахлагч О.Анхбаяр, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн жолооч, дэд ахлагч К.Айбек, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Г.Тэргэл, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Анхсайхан, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нярав, ахлах ахлагч Р.Одгэрэл, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүний тоо бүртгэлийн байцаагч, ахлах дэслэгч Б.Энхбат, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нярав, дэд ахлагч У.Баярцэцэг, Санхүү, аж ахуйн хэлтсийн үйлчлэгч Н.Мөнх нарын 10 алба хаагчид иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.
Уг үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа С.Ганбат болон алба хаагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд алба хаагчдад хандан өргөө гэртээ өөдлөн дэвжиж, тулганы гал нь мөнхөд бадарч, түвшин жаргалтай амьдрахыг ерөөлөө.

Add comment

reload, if the code cannot be seen