ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар, эрүүл мэндийг дэмжих зорилгоор Хил хамгаалах ерөнхий газраас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Н.Пүрэвдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Т.Галбадрах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Х.Ариунболд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 24 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож байна.
Тэмцээний шилдгүүд маргааш (2024.04.05) тодорно.

Add comment

reload, if the code cannot be seen