Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар, эрүүл мэндийг дэмжих зорилготой төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2024.04.16/ эхэллээ.
Тэмцээний нээлтэд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Х.Ариунболд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо.
Тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 21 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний шилдгүүд маргааш /2024.04.17/ тодорно.