ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧДЫН “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

✅ Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын алба хаагчдын дундах “Спортын 4 төрөлт тэмцээн”-д байгууллагаа төлөөлөн амжилттай оролцсон баг тамирчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж, урамшууллаа.
✅ Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд шатар, теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.
✅ Тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 43 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс волейболын эрэгтэй төрөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг тамирчид алтан медаль хүртсэн билээ.
✅ Мөн волейболын шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарсан Хүний нөөцийн хэлтсийн Хувийн хэрэг хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Хосбаяр, тэмцээний медальт байрт шалгарсан багийн тамирчдыг тус бүр нэг сарын үндсэн цалин, бусад төрөлд өрсөлдсөн алба хаагчдыг үндсэн цалингийн 30 хувиар тус тус шагнаж, урамшууллаа.

Add comment

reload, if the code cannot be seen