Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги Хархорин сум дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын дунд “Ахлагчийн алба-Өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Тус хурлыг Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Д.Мягмарсүрэн удирдан зохион байгууллаа.
Хуралд Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон тус ангийн ахлагч бүрэлдэхүүн оролцож, илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд тэргүүн байрт “Ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн өнөөгийн байдал, сургалт бэлтгэлийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр Онцгой байдлын хэлтсийн нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Д.Цэцэгсүрэн;
Хоёрдугаар байрт “Эмэгтэй алба хаагчид тулгамдаж буй асуудал ба шийдэл” сэдвээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нярав, ахлагч Э.Долгорсүрэн, дэд ахлагч А.Батбаяр нар;
Гуравдугаар байрт “Ахлагч бүрэлдэхүүний гэр бүл, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал ба шийдэл” сэдвээр Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мөнх-Очир тус тус шалгарлаа.