Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан-2023” өнөөдөр Чингэлтэй дүүргийн "Хайрхан хөгжлийн төв"-ийн спорт цогцолборт бие бялдрын бэлтгэлжилт, багаар ажиллах чадварын тэмцээнээр үргэлжилж байна.
Үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн батлан хамгаалах аюулгүй байдал хариуцсан зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид оролцож байна.
Тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр дүнг нэгтгэж, шилдэг залуу офицеруудыг шалгаруулах юм