ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар алба хаагчдыг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/289 дүгээр тушаалын дагуу зохион байгуулж буй энэхүү сургалтад ерөнхий газрын болон Улаанбаатар хотын бүсийн хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн 93 алба хаагч хамрагдаж байна.
Энэ үеэр Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш, “Худалдан авах ажиллагааны хөтөч” төрийн бус байгууллагын багш, доктор Н.Батжаргал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өглөө.

Add comment

reload, if the code cannot be seen