ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс харьяа хорих анги, байгууллага, баривчлах төвийн нийгмийн ажилтнуудад Хорих байгууллагын нийгмийн ажилтнуудын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах сургалтын хэрэгцээг тодорхойлох хэлэлцүүлгийг өдөр Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) О.Жаргалсайхан “Нийгмийн ажлын сургалтын хэрэгцээг тодорхойлох, түүний ач холбогдол”, ахлах багш Н.Оюут-Эрдэнэ “Нийгмийн ажлын олон улсын бодлого, стандарт, сургалтад тавигдах шаардлага”, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах ажилтан-багш, хошууч О.Баяржаргал “Нийгмийн ажлын үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ойлголтыг тодруулах”, “Мэргэжлийн болон мэргэжлийн бус нийгмийн ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодруулах”, Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн нийгмийн ажил үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч О.Дэнзиймаа “Суллагдах хоригдолд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ”, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Баярмаа “Шинээр ирсэн хоригдолд үзүүлэх нийгмийн үйлчилгээ” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Хэлэлцүүлэгт нийт хорих анги байгууллагын 57 нийгмийн ажилтан цахимаар болон танхимаар хамрагдаж, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан хошууч, Б.Нямдагва, 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Б.Энхтунгалаг нар хорих ангид хэрэгжүүлж байгаа нийгмийн ажил үйлчилгээний талаар туршлага солилцлоо.

Add comment

reload, if the code cannot be seen