Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар, нэгжийн алба хаагчид, хоригдол, хоригдогсдын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.
Энэ хүрээнд тус эмнэлгийн эмч нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ахмадын зөвлөлийн ахмад эмч нартай хамтран 435 дугаар хаалттай хорих анги, 445 дугаар нээлттэй хорих ангийн 89 алба хаагч, ахмад настныг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж, зөвлөгөө өгч ажиллалаа.