ШШГЕГ-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД АЖИЛЛАЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчид, ахмад настнуудтай уулзлаа.
Уулзалтын эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд байгууллагаас баримталж буй бодлого, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин хангамжийг нэмэгдүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ахмад ажилтнуудад дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа.
Энэ ажлын хүрээнд алба хаагчид, ахмад настнуудын санал сэтгэгдлийг сонсож, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор тус ангид туулах чадвар сайтай 3 автомашин, иж бүрэн 6 суурин компьютер, зөөврийн 5 компьютерийг хүлээлгэн өглөө.
Мөн алба хаагчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр удирдлагын зүгээс анхаарч ажилласны үр дүнд цалингийн 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газраар батлуулж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх болсон талаар дурдлаа.

Add comment

reload, if the code cannot be seen