Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний дунд нийтийн биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, хамт олны эв нэгдлийг хангах, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх замаар эрүүл мэндийг хамгаалах зорилгоор зохион байгуулж буй 2024 оны аварга шалгаруулах “Спортын олон төрөлт тэмцээн”-ий шигшээ тоглолтууд ширээний теннис, шатар, дартс, туухай өргөлтийн төрлөөр өнөөдөр (2024.04.10) эхэллээ.
Олон төрөлт тэмцээнийг хоёр үе шаттай явуулж байгаа бөгөөд эхний шатанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжүүдийг 7 бүсэд хуваан сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, дартс, туухай өргөлтийн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан. Бүс бүрээс шилдгээр шалгарсан 44 анги, байгууллага, салбар, нэгжийн 520 гаруй алба хаагч 2024 оны 04 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд шигшээ тэмцээнд өрсөлдөж байгаа юм.
Тэмцээн маргааш буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-нээс сагсан бөмбөг, волейболын төрлөөр үргэлжилнэ.