Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан алба хаагчдын урлагийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Ахлагч Танд баярлалаа” урлагийн үзлэгийн шигшээ шатны шалгаруулалт өнөөдөр /2024.04.09/ болж байна.
Шигшээ шатны шалгаруулалтын нээлтийн ёслолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг оролцож, алба хаагчдад амжилт хүслээ.
Тус урлагийн үзлэг хоёр үе шаттай явуулж байгаа бөгөөд эхний шатанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжүүдийг 7 бүсэд хуваан гоцлол дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, уран уншлагын төрлөөр шилдгүүдийг тодруулсан.
Бүс бүрээс нэг, хоёрдугаар байрт шалгарсан нийт 56 алба хаагч шигшээ буюу эцсийн шатны шалгаруулалтад өрсөлдөж байна.