ДЭСЛЭГЧ У.ИВЭЭЛТХҮҮ “ОРЧИН ҮЕ-ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ТУСГАЙ БАЙРТ ШАЛГАРЛАА

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол цэргийн нэгдсэн холбоо, Отгонтэнгэр их сургууль хамтран зохион байгуулсан “Орчин үе-Эх оронч үзэл” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангийн ээлжийн дарга, дэслэгч У.Ивээлтхүү амжилттай оролцож, Тусгай байрт шалгарлаа.
Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус эсээ бичлэгийн уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагаас 200 гаруй алба хаагч оролцсон байна.
Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан алба хаагчдын шагналыг өнөөдөр /2024.04.09/ Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Х.Лхагвасүрэн, Отгонтэнгэр их сургуулийн багш, Монгол Улсын Гавьяат багш, философийн ухааны доктор, профессор Б.Галиндэв нар гардууллаа.

Add comment

reload, if the code cannot be seen