АЛБА ХААГЧДЫГ “ГАМШГААС ХАМГААЛАХ АНХАНЫ ШАТНЫ СУРГАЛТ”-Д ХАМРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгээс нийслэлийн Онцгой байдлын газрын Сургалт, арга зүйн төвтэй хамтран 30 алба хаагчаа “Гамшгаас хамгаалах анханы шатны сургалт”-д хамрууллаа.
Сургалтыг газар хөдлөлт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хорт хий утаанаас хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх сэдвийн хүрээнд 2023 оны 9 дүгээр сарын 14-нд зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан алба хаагчид гамшиг, ослын үед өөрин болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тусламж үзүүлэх, учирч болох эрсдлэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах, анхан шатны тусламж үзүүлэх талаар зайлшгүй шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн юм.

Add comment

reload, if the code cannot be seen