ТАМИРЧДЫГ ДОПИНГИЙН ХЭРЭГЛЭЭНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа "Сүлд" биеийн тамир, спортын хорооноос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагатай хамтран тамирчдыг допингийн хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох сургалтыг өнөөдөр /2024.11.12/ зохион байгууллаа.
Тус сургалтад “Сүлд” биеийн тамир, спортын хорооны 18 тамирчин, 2 дасгалжуулагч хамрагдсан бөгөөд Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагын эмч Д.Энхсайхан допингийн хэрэглээ, зөрчлийн талаар мэдээлэл өгч, Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас гаргасан хориотой эм, бэлдмэлийн талаар танилцууллаа.

Add comment

reload, if the code cannot be seen