“МОНГОЛ ЦЭРЭГ-2024” ПРАКТИК БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНЭЭС ГАР БУУ, ГСК, КАРАБИНЫ ТӨРӨЛД ХУВИЙН БОЛОН БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ

Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2024” практик буудлагын тэмцээнээс гар буу, ГСК, карабины төрөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын дэд дарга, дэд хурандаа Б.Тэмүүлэн ахлагчтай баг тамирчид амжилттай оролцож, хувийн болон багийн дүнгээр тус тус тэргүүллээ.
Тодруулбал, карабины төрөлд хувийн дүнгээр нэгдүгээр байрт Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч, дэслэгч С.Дашдэмбэрэл, ГСК төрөлд хувийн дүнгээр нэгдүгээр байрт бүлгийн офицер, ахлах дэслэгч Л.Ангараг, Гар бууны төрөлд хувийн дүнгээр нэгдүгээр байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Э.Оюут, хоёрдугаар байрт Тусгай ажиллагааны бүлгийн дайрагч, дэд ахлагч О.Энхболд нар тус тус шалгарлаа.
Багийн дүнгээр Карабины төрөлд нэгдүгээр байрт Тусгай ажиллагааны газрын дэд дарга, дэд хурандаа Б.Тэмүүлэн, бүлгийн дайрагч, дэслэгч С.Дашдэмбэрэл, 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, хошууч Ү. Батхишиг;
Гар бууны төрөлд нэгдүгээр байрт Хяналт шалгалт-үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн, ахмад Б.Жаргалсайхан, Тусгай ажиллагааны газрын бүлгийн офицер, ахлах дэслэгч Б.Чингэс, Бүлгийн дайрагч, дэд ахлагч О.Энхболд, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Э.Оюут;
Гар бууны халз буудлагын төрөлд нэгдүгээр байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Э.Оюут шалгарсан амжилтыг тус тус үзүүллээ.
Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 220 гаруй алба хаагч оролцож, зургаан төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм.

Add comment

reload, if the code cannot be seen