Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн Үндэсний комисс, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хамтран “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд “ШШГБ-ын эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал”, Дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо, “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр тус тус илтгэл тавилаа.