Б.БААСАНХҮҮ, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Хонконг-д зохиогдож буй 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Б.Баасанхүү -48 кг жинд, Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер, дэслэгч Л.Энхрийлэн -57 кг-ын жинд тус тус түрүүлж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.

Add comment

reload, if the code cannot be seen