ЦАХИМ УУЛЗАЛТЫН ӨРӨӨГ ШИНЭЭР ТОХИЖУУЛЛАА

 ✅ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага хүмүүжигчдийг ар гэртэйгээ цахимаар уулзах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Цахим уулзалт”-ын өрөөг шинээр тохижуулж, ашиглалтад орууллаа.

✅ Тус өрөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Цахим уулзалт зохион байгуулах журам”, цахим уулзалтын өрөөнд тавигдах ерөнхий шаардлагын дагуу шинээр засварлан үйл ажиллагааг эхлүүллээ.
✅ Цахим уулзалтын өрөө ашиглалтад оруулснаар алслагдсан газар, сум, орон нутагт амьдардаг, түр хугацааны уулзалтаар ирэх боломжгүй хүмүүжигчдийн гэр бүлийн гишүүдийг цахимаар уулзуулах нөхцөлийг бүрдүүллээ.

Add comment

reload, if the code cannot be seen