БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ТОНГЁОНГ ДАХЬ ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ТӨВИЙН ДАРГА ЖОНГ ИН-ШИГ 401 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ-НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Бүгд найрамдах Солонгос улсын Тонгёонг дахь Цагдан хорих байрны төвийн дарга Жонг Ин-Шиг болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр (2023.10.17) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр  харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хурандаа С.Ганбат, ерөнхий эмч, хошууч Ц.Нямсүрэндэжид нар  анги, байгууллагын онцлог, чиг үүрэг, Эрүү, нүүрний мэс заслын их эмч, дэслэгч П.Одбаяр нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцууллаа.

Add comment

reload, if the code cannot be seen