ЁС ЗҮЙ, БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГИЙН ГУРАВДУГААР ШАТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

✅Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг”-ийн гуравдугаар шат үргэлжилж байна.
✅Түвшин тогтоох үзлэгийн гуравдугаар шатны хүрээнд өнөөдөр /2023.09.27/ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хурандаа ба түүнээс дээш зэрэглэлийн алба хаагчид гийр өргөлт, уртын харайлт болон 100, 500, 1000 метрийн гүйлт буюу бие бялдрын бэлтгэлжилтийн үзлэгт хамрагдлаа.
✅Гуравдугаар шатны үзлэг 2023 оны 10 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын баруун, зүүн болон төвийн бүс дэх анги, байгууллага, салбар, нэгжүүдэд үргэлжилнэ.
✅Энэхүү үзлэгийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, биеийн тамирын сургалтын явц, чанар, орчин, материаллаг баазыг нэмэгдүүлэх, Төрийн тусгай алба хаагчдын биеийн тамирын сургалт бэлтгэлийг сайжруулах арга замыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байна.

Add comment

reload, if the code cannot be seen